Захчин ястаны тухай

     Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.  Захчингууд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.

   Манжийн ноёрхолын үед захчин хошуу дараах 4 сум болж байв. Үүнд: 1. Бичгийн мээрэнгийн сум /Ховд Манхан/ 2. Гүүж зангийн сум /Ховд Мөст/ 3. Балжинням захирагчийн сум /зэрэг Манханы хагас*/ 4. Жанцандоржийн сум буюу хойд сум /манхан/ Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр /Манхан/ төвлөрч байв.        

       Захчины нөгөө хошуу нь Гүний хошуу /Үенч/ болно. Энэ хошуу Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг.  Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст сумнаа тархжээ. Үүнээс зарим овгийг дурьдвал Донжооныхон, Дамжааныхан /Үенч, манхан/, Шурдаанхан, Баяхынхан, Эмчийнхэн /Алтай сум/, Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсагынхан, Тавагзааныхан, Нохойхон, Хотонгууд /Зэрэг, Манхан, Мөст суманд/ бас Хурмштынхан, Мухлайнхан гэх мэт овгууд байжээ. 

Нийтэлсэн: Uyench, Нээгдсэн: 327, Жоорло

Сэтгэгдэлүүд:

1. Saaral (зочин) | 2008-02-03 00:30:33

Zasagt han aimgiin zahchin beiliin hoshuu gej bailaa.

2. suvdaa (зочин) | 2008-11-21 17:11:18

tanid amjilt hvsey.bi medeelel oldbol tanid ognoo

3. Судлаач (зочин) | 2009-08-07 19:36:27

Сонирхолтой блог байна. Хүүхдүүд ингээд өөрийнхөө өссөн төрсөн сум нутгынхаа мэдээлэлийг оруулаад байвал танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Захчингуудын гарлын талаар бас нэг хувилбар бол бүүр 13-р зууны үед Чингисийн цагаан ясны хүмүүс ба ойрын төрлийн хамаатангууд гэмт хэрэгт холбогдмогц тэднийг хууль цаазаас холдуулж хил орчим руу цөллөг байдлаар захлуулан суулгаснаас үүдсэн гэдэг шинэ тайлбарууд гарч байгаа.

Ер нь Захчингууд бол хэдэн зуун жил хил сахиж эх оронч үндэсэхэх сэтгэлгээ тархинд нь нэвт шингэсэн хүмүүжил орчинтой ардууд юм.

Одоо төрийн толгойд УИХ-ын дарга Дэмбэрэл,Ц.Элбэгдорж гэх мэтийн захчин нөхөд байна

4. muujig09 | 2010-03-26 00:50:48

ховд нутаг сайхан. Амжилт хө.

5. Uugan-Erdene (зочин) | 2010-04-04 15:08:17

Saarald. Zahchin hoshuu ni heteesee Zasagt han aimagt haryalagdaj yavaagui bogood Mongol ulsiin zasag zahirgaanii oorchlolt shineltiin yavtsad Chandmani uuliin aimag. mon Dorvodiin baruun gariin aimgiin Zahchin beiliin hoshuu. zahchin beisiin hoshuu gej 2 hoshuu yavsan tuuhtei

6. gunj (зочин) | 2010-06-17 16:20:35

Tursun nutag usniihaa tuuh soeliig hoich uedee tanin meduulj bgad talarhaj bna Ajiliin amjilt husiye

7. selenge (зочин) | 2010-06-25 21:08:16

hi tanid ene odriin mend bi taniig tanihgui ch nutgaa haraad vneheer setgl hodollo bi nutgtaa hariagui 2 jil bolj bna sanaj uhlee kk za yamarch bsn amjilt ah min yagaad shin yum tawihgui bna

About these ads

About Бөх Мамуд

Хойлгийн исгэрээнд уяран тунарах Холын цэнхэр Үенч нутаг
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s